Түгжрэлд орсноор сүйрсэн онгоцноос хоцорсон эр уйлж байна

     Аравдугаар сарын 29-нд сүйрсэн нисэхийн “Lion Air” компанийн нисэх онгоцонд тасалбар худалдаж авсан эр нисэх буудал руу явах замдаа түгжрэлд орсноор, гарцаагүй үхлээс  мултарчээ. “Миррор” сонинд ингэж бичсэн байна.

Онгоцноос хоцорсон  зорчигч нь Индонезийн сангийн яамны ажилтан Сони Сетьяван байжээ. Онгоцноос хоцорсноор тэр нисэхийн өөр компаниас нэлээд  хожуу нисэх тасалбар худалдаж авсан байна.

“Бид найз  нөхдийнхөө хамт JT-610 нислэгээр байнга нисдэг байсан. Төлбөртэй зам яагаад  тэр өдөр  түгжирснийг би мэдэхгүй юм. Би шөнийн 3 цагт Жакарт хотод ирдэг ч,   тэр өглөө 06:20 цагт ирж, нисэх онгоцноос хоцорчихсон. Онгоц сүйрснийг сонсоод, би уйлж билээ. Миний нөхдүүд тэр онгоцонд сууж явсан юм” гэж Сетьяван хэлжээ.

Индонезийн “Lion Air” компанийн “Боинг” нисэх онгоц Жакартын нисэх буудлаас хөөрснийхөө дараа сүйрсэн юм. Нисэх онгоц 13 минутын дараа радараас алга болжээ. Агентлагийн мэдээлснээр, Индонезийн Панкалпианг хот руу нислэг үйлдэж явсан “Боинг 737 МАХ 8” нисэх онгоц Ява арлын баруун эргийн хавьд далайд унасан байна.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин