Ангела Меркел намын даргаасаа огцорсон ч түүний эрин хараахан дуусаагүй



Германы Бавари, улмаар өнгөрсөн ням гаригт Хессен мужийн орон нутгийн сонгуульд эрх баригч Христийн ардчилсан холбоо нам урьд өмнөхөөс хавьгүй бага санал авсны дараа тус улсын Канцлер Ангела Меркел намын даргаасаа огцрохоо мэдэгдсэн билээ.

Уг нь 2015 он гэхэд А.Меркел Германы хамгийн нөлөө бүхий, туршлагатай, хүндлэл хүлээсэн улстөрч болоод байлаа. Арван жилийн турш улс орноо амжилттай удирдсан тэрээр Европ төдийгүй дэлхийн улс төрд ёстой л “хүнд жингийн тоглогч” болж хувирсан ба түүнийг Германы нийгэм бараг тэр чигтээ дэмжиж байв. 

Гэвч тэр цагаас хойш А.Меркел Хойд Африк, Ойрхи дорнодын цагаачдад нээлттэй хаалганы бодлого баримталснаас үүдсэн “Цагаачлалын хямрал” газар авснаар нэр хүнд нь эрс унасаар өнөөг хүрчээ.  Энэ нь түүний удирддаг Христийн ардчилсан холбоо нам, эвслийн Засгийн газрынх нь Социал-демократ нам зэрэгт бүхэлд нь муугаар нөлөөлөх болсон юм. 

Хэдий тийм ч Христийн ардчилсан холбоо намыг 2000 оноос тасралтгүй удирдан дөрвөн удаа дараалан Германы Канцлераар сонгогдсон “төмөр хатагтай” Ангела Меркелийн эрин хараахан дуусаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Юу гэвэл, түүний Канцлераар ажиллах хууль ёсны хугацаа 2021 онд онд дуусгавар болох юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин