Японы гүнж жирийн ажилтантай сууж, хэргэм цолоосоо татгалзав



Гүнж Аяко бүхий л уламжлалыг зөрчин, томхон компанийн жирийн ажилтантай гэрлэж, улмаар  эзэн хааны гэр бүлийн хэргэм цолоос татгалзсаныг хэвлэлд бичжээ.  

 
Ердөө 30 хүн оролцсон хуримын ёслол Токиод болжээ.
 
 
Хуримын ёслол синтоин ёсны дагуу болсон  ч,  залуус  яалт ч үгүй бөгж солилцсон байна.
 
 
Томхон компанийн  жирийн ажилтан сүйт хар хүү сюртук болон хантааз бүхий орчин үеийн европ хувцас өмссөн байна. Харин гүнж Хэйаны үеийн ордны хатагтайн хувцасаар гоёжээ.
 
Гүнж жирийн хүнтэй суусантай холбогдон шууд эзэн хааны гэр бүлийн хэргэм цолгүй болж байна.
 
Гэсэн ч тэр өөрийн гэр бүлийн олон нийтийн нэг байгууллагыг цаашид тэргүүлсээр байх гэнэ.
 
Ингэхдээ  сүйт бүсгүйн инж болгон улсын сангаас 950 мянган ам. доллар өгчээ.
 
С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин