Орос улс, дэлхийн сүйрлийг өдөөгч байж таарахгүй

     Өнөөгийн Орос орон цөмийн зэвсгээр хөөцөлдөхөд тооны хувьд АНУ-тай өрсөлдөж чадахгүй  ч, өвөрмөц  хариу арга хэмжээ авч чадна гэж  Оросын пуужин, артиллерийн шинжлэх ухааны академийн мэдээллийн бодлогын асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, цэргийн шинжлэх ухааны доктор Константин Сивков “Военно-промышленный курьер” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ бичжээ.

Сэрэмжлүүлэх шинжтэй мөргөлдөөний  нөхцөлд АНУ хавьгүй илүү ашигтай  байдалтай байгаа, харин Орос улс  “ЗСБНХУ-ын адилаар ажиллаж”, өөрөөр хэлвэл  болзошгүй дайсныг баталгаатай устгаж чадах хуурай замын цэргийн бүлэглэл байгуулах нь “эдийн засгийн хувьд ч, хүн ам зүйн хувьд ч, оюуны үндэслэлээр ч” бүтэхгүй” гэж дэд ерөнхийлөгч тэмдэглэсэн байна.

Бий болсон нөхцөл байдлаас гарах гарц нь  гиперкалибрын цөмийн зэвсэг (тротилын эквивалентаар зуу  гаруй мегатонн)  бүтээх технологид оршиж байгаа бөгөөд  цэргийн шинжлэх ухааны докторын үзэж байгаагаар, одоо Орос орон л ийм зэвсэгтэй байгаа ажээ. “Тив хоорондын хүнд баллистик пуужин юмуу их алслал бүхий торпедад  зориулсан ийм 40-50 цэнэгт хушуу бүтээсэн нь  нөхцөл байдал ямар ч байдлаар эргэлээ  гэсэн наанадаж  ийм хэдхэн нэгж зэвсгийг АНУ-ын нутаг дэвсгэр дэх  газар зүйн нөхцлөөр туйлын аюултай  бүсүүдэд  (жишээлвэл, Йеллоутстоны супер галт уул, Номхон далайн эргийн хагарал) хүргэх явдлыг хангаж өгнө” гэж Сивков бичжээ.

“Бүр 1961 онд бид  байлдааны зорилгоор хэрэглэж бүрнээ болох 58 мегатоннын эквивалентийн  цэнэгт хушуутай байсан бөгөөд “ийм цохилт өгөх нь АНУ-ыг улсынх нь  хувьд баталгаатай устгана” гэж зохиогч дурдсан байна.

АНУ Дунд болон ойрын тусгалын пуужин устгах тухай гэрээнээс гарна гэж тус орны ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 21-нд мэдэгдсэн билээ.  Манай орны цэргийн номлолын үзэл баримтлалд  цөмийн сэрэмжлүүлэх цохилт өгнө гэсэн заалт  байхгүй, тиймээс  Орос улс цөмийн зэвсэг хэрэглэж болно хэмээн үзэх “дэлхий нийтийн сүйрлийг” өдөөгч  байж таарахгүй гэдгийг Оросын ерөнхийлөгч үүнээс хэдхэн өдрийн өмнө сануулсан юм.

АНУ-ыг дээрх гэрээнээс гарсны хариуд цөмийн зэвсэг тээгч уламжлалт бус хэрэгсэл байрлуулж, маш хүчтэй цэнэгт хушуу бүтээж чадна гэж Сивков түрүүнд нь мэдэгдэж байжээ.

Супер галт уул дэлбэрснээр  манай гарагийн биомандалд нөлөөлнө. АНУ-ын Вайоминг муж улсын баруун хойд нутагт Йеллоустоуны цар байдаг бөгөөд үүний дор магмийн асар том хөөс нуугдаж байдаг.  Үүнийг цоолсноор Хойд Америкийн нутаг дэвсгэр эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөх явдлыг өдөөж болох юм.  Ийм том галт уул ойрын үед  дэлбэрэх магадлал туйлын бага гэж эрдэмтэд үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин