Улсын ДУМ өндөр тэтгэвэр авахаас татгалзахыг депутатууд, сенатчдад санал болгов

Оросын улсын дум тэтгэврийн нэмэгдлээс сайн дураараа татгалзах боломжийг парламентын депутатууд болон Холбооны Зөвлөлийн гишүүдэд олгож буй хуулийг эцсийн гурав дахь хэлэлцүүлгээр батлав. Улсын думийн сайтад ингэж бичжээ.

Парламентын гишүүд тэтгэврийн нэмэгдлээс татгалзахын тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад өргөдөл гаргах хэрэгтэй болно. Ахиу тэтгэврээс татгалзсаны дараа өөрийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй юм. Хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр болох ажээ.

“Энэ бол хүн тус  бүрийн хийх сонголтын асуудал юм.  Биднийг хүмүүс сонгодог, тиймээс  энэ хэм хэмжээ нь нэг бол энэ нэмэгдлийг хэвээр үлдээх, эс бол түүнээс татгалзах шийдвэр нэг удаа гаргах боломж олгож байна” гэж улсын думийн дарга Вячеслав Володин тодруулан тайлбарласан байна.

Улсын дум депутатын тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг долоодугаар сард нийтлэсэн юм.  Улсын думд таваас 10 хүртэл жил ажиллаж байгаа депутатуудад  46 626 рубль (одоогийн ханшаар манайхаар – 1 сая 800 мянга гаруй төгрөг – ред.,), 10-аас илүү жил ажиллаж байгаа хүмүүст 63 581 рублийн  нэмэгдэл өгөх ёстой аж. Депутатууд болон сенатчид Оросын бүх иргэний адил нийтийн  жишигээр тэтгэвэр авах ёстой гэж хуульд засвар оруулахыг санаачласан “Нэгдмэл Орос” намын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга, Холбооны Зөвлөлийн дэд дарга Андрей Турчак тэмдэглэжээ.  Ингэх нь шударга явдал болно гэж тэр үзэж байна.

Депутатын тэтгэврийн нэмэгдлээс татгалзахад бэлэн байгаагаа парламентын бүх фракцийн төлөөлөгчид мэдэгдсэнийг ТАСС агентлаг тэмдэглэжээ.  2018 оны эхээр Орос орны хэмжээнд  дундаж тэтгэвэр 13 300 рубль (520-иод мянган төгрөг) байжээ.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин