Дэлхийн хамгийн урт гүүртэй холбоотой 16 баримт

Хонгконг-Mакаог холбосон дэлхийн хамгийн урт далай дээрх гүүр орон нутгийн цагаар өнөөдөр 9 цагт олон нийтэд үүд хаалгаа нээлээ. Тэгвэл есөн жилийн турш баригдаж тэр хэрээрээ хүлээлт үүсгээд байсан уг гүүртэй холбоотой 16 баримтыг хүргэж байна. 


Энэхүү гүүр БНХАУ-ын хүчирхэг байдлыг илтгэж буй. 

15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар босож байгаа. 

Энэхүү бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад есөн жилийн хугацаа зарцуулжээ.

Ойролцоогоор гүүрээр 29 мянган автомашин зорчих боломжтой.

1.2 тэрбум тонн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой. 

Уг гүүрийг барих явцад долоон ажилтан амиа алдаж, 275 хүн бэртэж, зургаан хүн хөдөлмөрийн чадвараа алдсан.


Өмнө нь Хонгконгоос Гуанду муж уруу очиход гурван цаг зарцуулдаг байсан бол энэхүү гүүр баригдсанаар 30 минутын дотор л зорчих боломжтой болж байгаа аж

Гүүр барих төсөл нь БНХАУ-ын удирдагч Ши Жиньпиний санаачилгаар Өмнөд Гуанду мужийг технологийн дэвшилтэт бүс болгох зорилтын хүрээнд хийж буй үйл ажлуудын нэг юм.

Гүүрийг барихад 400 мянган тонн ган ашигласан. (Эйфелийн цамхгийг барихад 55 тонн хангалттай байжээ).

 Гүүр ашиглалтад орсноор замын хөдөлгөөний ачаалал 25 хувиар буурах гэнэ.

Тус гүүрээр зорчихын тулд заавал “тусгай зөвшөөрөл” авах ёстой. 

Гүүрээр зорчих автобусны тасалбар нэг талдаа 8-10 ам.доллар байхаар тогтоож, тусгай билет борлуулах автомат машинууд үйлчилгээнд гарчээ.

Гүүр баригдсанаар 10 мянган ажлын байр бий болсон.

Гүүр газар хөдлөлтийн 8.0 магнитудын хүчтэй чичирхийлэл, далайн шуурга болон байгалийн гэнэтийн үзэгдэлд тэсвэртэй аж.

АНУ-ын Сан Франциско хотын “Голден Гэйт” гүүрээс 4.5 дахин БАТ БӨХ гэнэ. 

Энэхүү гүүрээс болж далайн гахайн тоо толгой жилээс жилд буурч, МӨХӨХ эрсдэлд орсон ажээ.

  1. .

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин