Хятадад зэвсэгтэй эмэгтэй цэцэрлэгт халдаж, 14 хүүхэд гэмтээжээ

Хятадын Чончин хотын “Шиншижи” гэх цэцэрлэгт үл таних нэгэн эмэгтэй дайран орж 14 хүүхдийг хутгалсан аймшигтай хэрэг өнөөдөр /2018.10.26/ гарчээ. Шархадсан хүүхдүүдийг эмнэлэгт хүргэсэн ба тэдний хоёр нь нас барсан байна.  Уг хэрэг орон нутгийн цагаар өглөөний 09.30 цагт хүүхдүүд өглөөний дасгалаа хийж байх үеэр болсон бөгөөд эмэгтэйг цэцэрлэгийн багш нар болон хамгаалагчид үйлдэл дээр нь барьж чаджээ.

Өөрийгөө Луй гэх 39 настай эмэгтэйг цагдаа нар баривчлан шалгаж байгаа юм байна. Энэ удаагийн хэрэг нь Хятадад болсон ийм төрлийн анхны хэрэг биш ажээ. Дөрөвдүгээр сард хутгатай этгээд дунд сургуулийн есэн сурагчийг хөнөөсөн хэрэг мөн гарч байсан. 2017 онд өөр нэгэн цэцэрлэгт хутгаар зэвсэглэсэн эрэгтэй 11 хүүхдийг гэмтээж байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин