Ирэх жил Сингапурт агаарын таксиг туршина
Үүсгэн байгуулагдаад 6 жилийн нүүрийг үзэж буй “Volocopter” 2019 онд Сингапурт агаарын таксигаа туршиж үзэхээ мэдэгдлээ. Тус агаарын такси нь гаднаасаа дрон мэт харагдах бөгөөд 18 сэнснийхээ тусламжтайгаар хоёр хүнийг 30 км доторх зайд хүргэх чадалтай аж.
Компанийн Гүйцэтгэх захирал Флориан Рейтер хэвлэл мэдээллийнхэнд “Сингапур бол хөгжил, технологиороо тэргүүлдэг хот учир бидний хувьд тун тохиромжтой хамтрагч болж байгаа юм. Удахгүй хийгдэх туршилт маань агаарын таксиг бодит болгоход чухал алхам болно гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ.
"Volocopter" Герман улсад 2016 оноос хойш туршилтаа хийж байгаа бөгөөд өнгөрсөн жил Дубай хотод мөн агаарын таксиг туршсан байсан юм. Хэрэв Сингапур хотын туршилт амжилттай байвал тус тээврийн хэрэгсэл албан ёсны зөвшөөрөл авч, хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэвтрэх боломж нь улам нэмэгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ