“Союз-ФГ” зөөгч пуужин осолдсон урьдчилсан шалтгааныг тогтоожээ

Нэг клапаны  гэмтэл  Байконуурын сансрын хөлгийн буудлаас хөөргөсний дараахан  “Союз-ФГ” зөөгч пуужингийн   осолдох шалтгаан болсон гэж мөрдөн шалгах явцад тогтоожээ.

 

Эсэлдүүлэгч бүхий савны хамгаалалтын шүүрүүлэгч клапан гэмтэлтэй байсныг улсын комисс урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд уг клапан нээгдэхэд  гадагш гарч буй хий хажуугийн блокийг төв блокоос салгадаг байна . Гэтэл уг клапан ажиллаагүй байна гэж  тайлбарлажээ.

 

Хөөрөхийн өмнө  клапануудад  бүх шатны шалгалт хийж клапаныг нээсний дараа хөөргөхөөс хэдхэн минутын өмнө зохих  ёсоор  буцаан хаасныг тэмдэглэж байгааг  Интерфакс агентлаг уламжилсан байна.

 

Сансрын жолоодлогот “Союз МС-10” хөлөг бүхий “Союз-ФГ” зөөгч пуужинг аравдугаар сарын 11-ны пүрэв гарагт Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөргөжээ.  Олон улсын сансрын станцад очих ёстой байсан Оросын сансрын нисэгч Алексей Овчинин, НАСА-гийн сансрын нисэгч Ник Хейг нар хөлгийн бүхээгт сууж явсан байна.  Нислэгийн эхний шатанд зөөгч пуужин осолдож, ингэсний дараа багийнхны суусан буугч аппарат ослын үед  хэрэглэдэг аврах системийн тусламжтайгаар баллистик буултын горимд шилжин, Жезказган хотоос холгүй эсэн мэнд газарджээ. Энэ онцгой  байдал нь ийм төрлийн зөөгч пуужин хэрэглэж ирсэн 35 жилийн түүхэнд анх удаа гарсан тохиолдол юм байна

 

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин