Нурмагомедовын эцэг хүүгээ хатуу шийтгэхээ мэдэгдэв

Оросын холимог тулааны тамирчин Хабиб Нурмагомедовын эцэг бөгөөд дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов хүүгээ Ирландын тамирчин Конор Макгрегортой хийсэн тулааны дараа гаргасан авирынх нь төлөө хатуу шийтгэхээ мэдэгджээ. Энэ тухай тэрбээр "Известия" сонинд мэдээлсэн байна.
Хабиб Нурмагомедов АНУ-ын Невада муж улсын Лас-Вегас хотод өнгөрөгч ням гарагт болсон Тулааны урлагийн үнэмлэхүй аварга шалгаруулах 229 дэх удаагийн тэмцээнд /UFC/ Мокгрегорыг дөрөвдүгээр үед боох мэхээр ялж хөнгөн жинд аварга цолоо хамгаалсан юм. Тэмцээн дууссаны дараахан Оросын тулаанч Макгрегорын багийн гишүүдтэй зодоон үүсгэж, улмаар олныг хамарсан зодоон цохион болж даамжирсан байна.  
Нурмагомедовын аваргын бүсийг хурааж магадгүйгээс гадна Оросын тулаанчийн ялагчийн шагналын мөнгө болох 2 сая ам.долларыг дээрх хэргийг мөрдөн шалгаж дуусах хүртэл өгөхгүй гэж “UFC”-ийн тэргүүн Дэйна Уайт болсон явдлын дараа мэдэгджээ. 
 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин