Цунами 844 хүний аминд хүрлээ

Индонезийн Сулевиси арлын Палу хотноо энэ амралтын өдөр  7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Газар хөдлөлтийн улмаас ЦУНАМИ үүсч, Индонез улсад их хэмжээний хохирол учруулаад байна. Тэгвэл уг байгалийн гамшгийн уршгаар амиа алдагсдын тоо844-д хүрсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

Эрх баригчид орон даяар онц байдал зарлаж, аврагчид болон армийнхныг гамшгийн бүс рүү илгээгээд байна. 

 

Газар хөдлөлтийн үеэр сүм нурсан ба нуранга дороос 34 хүүхдийн цогцсыг гаргаж авчээ. Тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо өчигдөр гамшгийн бүсэд ирж, нөхцөл байдалтай биечлэн танилцжээ. Тэрбээр "Үнэхээр аймшигтай байна. Үнэхээр гашуудаж байна" гэж мэдэгдэв. 

 

Индонезийн Ломбок аралд өнгөрөгч долоодугаар сард 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 550 хүн амиа алдсан юм.

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Өчигдөр 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин