Трами хар салхи Японыг дайран өнгөрчээ
Японд энэ амралтын өдрүүдэд Амами арлууд болон Окинава мужид Трами хар салхины улмаас аадар бороо орж, хүчтэй шуурга дэгджээ.
Ням гарагийн орой Токио хотоос 450 км-ийн зайд орших Танабе хотын ойролцоо уг хар салхины хүч намдаж эхэлсэн байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр даваа гарагийн өглөө гэхэд Трами хар салхи хүчээ алдаж, Токио хотыг дайран өнгөрсөн хэмээн мэдээлжээ.
NHK-гийн мэдээлснээр нислэгийн компаниуд шуурганы улмаас 1200 гаруй нислэгийг цуцалж, дотоодын тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнөө түр зогсоож, 750,000 айл өрхийн цахилгаан тасарч, 84 хүн бэртэж гэмтжээ.
Есдүгээр сарын эхээр Японд сүүлийн 25 жил тохиогоогүй хүчтэй Жеби хар салхины улмаас 11 хүн амиа алдсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ