ОУВС-аас 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгоно

Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр (ӨСХ)-ийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж баталлаа.

Энэхүү үнэлгээг хийж баталснаар Монгол Улсад 26.2 сая ЗТЭ буюу ойролцоогоор 36.91 сая ам.долларын санхүүжилт нэмж олгогдох бөгөөд улмаар бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүдийг үргэлжлүүлэн авах боломж бүрдлээ.

Хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 131.03 сая ЗТЭ буюу 184.55 сая ам. долларын санхүүжилт олгогдоод байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ