Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулав
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд заасны дагуу Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар Монголбанк 2451.00 төгрөгийн ханштайгаар 88.7 сая ам.долларыг нийлүүллээ.
Хуульд зааснаар, Монголбанкны ханшийг “САНХҮҮГИЙН ТАЙЛАН, ШҮҮХ, ГААЛЬ”-ийн тооцооны зориулалтаар ашигладаг. Харин Монголбанкнаас зарласан ханшийг валютын ханшийн хандлагын аливаа дохиолол, арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш хэмээн ойлгох нь буруу юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ