Монгол Улсад Газрын тосны үйлдвэр барих ажлыг эхлүүллээ
Дорноговь аймгийн Алтан ширээ суманд газрын тос боловсруулах үйлдвэрийн барих дэд бүтцийн ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг Монгол Улсын Засгийн газар, үйлдвэр, хоолойн ажлыг Энэтхэг улс хариуцах аж.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд Ражнат Сингх, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон албаны бусад хүмүүс энэ арга хэмжээнд оролцох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ