Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавина
Жилд 1.5 сая тонн газрын тосыг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих юм. Алтанширээ сумын нутаг дахь 150 га талбайг одоогоор улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа.
Мөн Сайншандаас Алтанширээ хүртэл 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ, хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ, Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэх юм.
Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих үйлдвэрийн ТЭЗҮ-г тус улсын “Engineers India Limited” компани хийж гүйцэтгэжээ.
Энэ сарын 22-нд шавыг нь тавих газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл жилд 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизель түлш, 107 мянган тонн шингэрүүлсэн хий дотооддоо үйлдвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ