Өргөн хэрэглээний барааны үнэ 6.1 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн дүнг танилцууллаа.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тавдугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувь, өмнөх оны эцсээс 4.5 хувь, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсөхөд нөлөөлсөн голлох хүчин зүйлүүд нь:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.1 хувь (төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 32.8 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.2 хувь% сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 10.1 хувь)
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь
  • Орон сууц, ус, цахилгаа, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 13.8 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 22.2 хувь)
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.7 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны тавдугаар сард өмнөх оны эцсээс 4.5 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 11.9 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.0 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны тавдугаар сард өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлэг дүнгээрээ 1.5 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ