Төсвийн орлого 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ

Үндэсний статистикийн хорооны өнөөдөр хийсэн мэдээллээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2018 оны тавдугаар сард 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Тодруулбал, Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний таван сард 3.3 их наяд, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөгт хүрснээр ийнхүү төсөв ашигтай гарсан байна. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь татварын орлого өссөнтэй холбоотой аж.

Татварын нийт орлого 2.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 647.2 тэрбум төгрөг буюу 28.1 хувиар өссөн байна. Үүнд Онцгой албан татвар, Орлогын албан татвар, НӨАТ багтаж буй. Энэхүү татварын нийт орлого Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.6 хувийг бүрдүүлсэнбол татварын бус орлого 9.7 үлдсэн хувийг сангуудын орлого бүрдүүлжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл өмнөх оны мөн үед 412.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан энэ оны эхний таван сард татварын нөгөөгөөр ийнхүү 45.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ