Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай хуулийн тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82 хувийн саналаар дэмжив.

Уг төсөлд татварын шинэчлэлийг хөгжүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн зорилт тавьсан байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрэхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн Засгийн газар үзжээ. Энэ хүрээнд Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөг зарцуулахаар тусгаад буй.

Үргэлжлүүлэн “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ