Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид 5140 тонн ургац хураажээ
Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид 2017 онд 5140 тонн ургац хураасан нь өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөнийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам мэдээллээ. Хэдий тийм боловч үүнээс хоёр дахин их буюу 9733 тонн улаан лооль, өргөст хэмх, чинжүүг 2017 онд импортолсон байна.
Импортын хамаарлыг бууруулах зорилготой “Green City Garden” компани "Мөнх зун" хүлэмжээс жилд 40-50 тонн ургац хураан авч байна. Тус компани энэ онд нэг га талбайд хүлэмж барьснаар одоо тариалж буй талбайн хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хүлэмжид тариалсан ногоо импортын ногоотой өрсөлдөхөд цахилгаан дулааны асуудал тулгардаг талаар тус компаниас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ