Ч.Хүрэлбаатар: Төсвийг алдагдалгүй баталж болно
2019 оны улсын төсвийн орлого 8.9 их наяд төгрөг байна гэж Сангийн яам тооцоолжээ. Энэ нь энэ оны орлогоос даруй 1.9 их наяд төгрөгөөр өссөн дүн юм.
Харин зарлага 11 их наяд байх бөгөөд өмнөх оноос 1.3 их наяд төгрөгөөр мөн л өсчээ. Төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрэх юм байна. Гэхдээ энэ алдагдлыг нөхөхийн тулд Сангийн яам дотоодын бонд гаргахгүй гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.
Байнгын хорооны гишүүд сайдаас хэзээнээс алдагдалгүй төсөв баталдаг болох, орлогоо бодитой төлөвлөвөл алдагдал буурах эсэх талаар асуухад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төсвийг алдагдалгүй баталж болно. Гэвч сүүлийн дөрвөн жилд агшсан эдийн засгийг тэлэх, тэтгэн дэмжих шаардлагатай. Энэ оны эхний улирлын байдлаар ААН-үүдийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Энэ идэвхжилийг цаашид үргэлжлүүлнэ. Одоогийн төсвийн алдагдал эдийн засагт уршиг багатай” гэв.
2019 оны улсын төсвийн орлогыг өсгөсөн нь нүүрс, зэс, алтны үнэ өсч, мөн олборлолт ч өснө гэж тооцоолсонтой холбоотой аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ