Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш нарт сургалт явуулж байна

Санхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-тай хамтран МСҮТ, Политехникийн коллежийн багш, бүсийн арга зүйн төвийн арга зүйч нарыг хамруулсан сургалт явуулж эхэллээ.

Хороо, Монголбанк, БСШУСЯ болон Сангийн яамны 2016 оноос хамтран хэрэгжүүлж байгаа “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ХНХЯ-наас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын агуулгад нэмэлтээр “Хувь хүний санхүүгийн мэдлэг олгох” хичээлийг батлаад байна. Тиймээс энэ хичээлийг заах мэргэжлийн багш нарт заах арга зүй, ур чадварын болон санхүүгийн мэдлэг, ойлголт, мөн зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг багтаасан хоёр өдрийн сургалт төлөвлөн явуулж буй юм.

Сургалтад нийслэлийн мэргэжлийн боловсрол, сургалтын 48 байгууллагын багш нар хамрагдаж байгаа бөгөөд цаашид энэ сургалтыг орон нутгийн МСҮТ, Политехникийн коллежийн багш нарыг хамруулан зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ