“Монгол Улсын санхүүгийн зах зээл-хөгжлийн гарц” сэдэвт хурал болно

Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн 25 жилийн ойд зориулсан “Монгол улсын санхүүгийн зах зээл- Хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол банк хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тус хурал энэ сарын 25-нд болно.

Энэ хурлын зорилго нь төрийн, санхүүгийн, судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлыг судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан хэлэлцэх, асуудал, гарц, шийдлийг тодорхойлох, санхүүгийн зах зээлийн хөгжлийн гарцыг тодорхойлсон зөвлөмж гаргах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ