Цагдаа нарыг тураах аян эхэлжээ
{!!!right!!!}Тайландын эрүүл мэндийн газрын жил бүрийн судалгаагаар цагдаагийн албан хаагчдын дөрөвний гурав нь эрүүл мэндийн асуудалтай гэсэн дүн гарчээ.
Тиймээс цагдаагийн албан хаагчдыг жин хасах, мөнгөн шагналтай хөтөлбөрт хамруулсан байна.
Эрчимтэй жингээ хасч, эрүүлжихийг хүссэн 51 эрэгтэй, есөн эмэгтэй цагдаагийн албан хаагчийг Бангкок дахь цагдаагийн сургуулилалтын төвд авчирсан байна.
Энд ирж хөтөлбөрт хамрагдсан цагдаа нар үүрийн таван цагаас эхлэн өдөр бүр иог, аэробик, тайчигийн дасгал хөдөлгөөнд суралцаж, давс чихэр багатай хүнс хэрэглэхээс гадна зөв хооллох дэглэм, эрүүл амьдрах лекцэнд сууж байгаа юм.
12 хоног үргэлжлэх хөтөлбөрийн төгсгөлд хамгийн жин хассан цагдаад 5,000 бахт буюу 160 ам долларын мөнгөн шагнал өгөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ