Тураах цайны бодитой аюул
{!!!right!!!}“Тураах цайг” илүүдэл жингээсээ салах хамгийн энгийн арга мэтээр үзүүлдэг. Түүний найрлагад угаас ногоон цай, (ихээхэн хэсгийг эзэлдэг бөгөөд энэ цай тустай ч, бас хортой ажээ), түүнчлэн зөндөө олон тийм ч цэвэр биш нэмэлт (янз бүрийн ашиг тустай гэх өвс, ургамал) ордог байна.
Жин хасах ийм “залхуу” арга эрүүл мэндийг тань муутгаж мэдэхийг үргэлж санаж байх хэрэгтэй. Харин иймэрхүү хольц юугаараа аюултай вэ?
Ийм “нэмэлтүүдийн” үйлчлэх зарчмыг эхлээд ойлговол зохино. Тураах цай нь биеэс шингэнийг гадагшлуулж, улмаар тураах хуурамч нөлөө үзүүлдэг шээс хөөх л хэрэгсэл юм.
Гэвч шээс хөөх хэрэгсэл болон шингэний хамт микро болон макро элементүүд биеэс гадагшилдаг! Таны биед тураах цайны үзүүлж болох бас нэг нөлөө бол гүйлгэлт. Өөрөөр хэлвэл, гүйлгүүлэх болон бусад үр дагавар илрэхэд бэлтгэ. Тэр даруйд хоол идэх дур үнэхээр алга болно. Бие махбодь бүхэлдээ тамирдсанаар жин хасагдана.
Тураах цайг ялангуяа удаан хугацаагаар уухад гэдэсний бичил биетүүдийн орчин алдагдаж, бөөр, элэг “залхуу” болж, энэ нь хавагнаж, өтгөн хатна гэсэн үг болохыг мэргэжилтнүүд тэмдэглэж байна.
Хэрвээ та иймэрхүү “туслахуудыг” ашиглахаар яалт ч үгүй шийдсэн бол, зөв хооллож, биеийн ачаалал авч байх нь хавьгүй чухал гэдгийг бүү мартаарай.
Тийнхүү давын өмнө амьдралаа боломжийн хэрээр энэ чиглэл рүү хандуулахыг бод. Үүнээс гадна, амин чухал эрдэс бодисуудын дутагдлыг нөхөх боломж олгох аминдэм-эрдсийн иж бүрдлийг заавал уу.
Ингэснээр бие махбодийг кали, магни, цайр, хром, В6 болон В12 аминдэмээр хангаж өгнө. Тийнхүү зүрх-судасны элдэв өвчинтэй болох эрсдэл багасч, “архаг ядаргаа” арилж, спортын заалд хичээллэх юмуу дуртай хөгжмөө сонсон гүйх эрч хүч бий болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ