Нимбэгтэй шарсан загас
Орц:
• Яснаас нь салгасан цагаан загас дөрвөн хэсэг
• Гурил тал аяга
• Нимгэн хэрчсэн нимбэг - дөрвөн зүсэм
• Үрж бэлтгэсэн нимбэгний хальс - нэг цайны халбага
• Өндөг - нэг ширхэг
• Ус - хоёр хоолны халбага
• Цөцгийн тос – хоёр хоолны халбага
• Наранцэцгийн тос – хоёр хоолны халбага
• Талхны үйрмэг, давс, амтлагч халуун ногоо, перец
Хийх арга:
Гурил, нимбэгний хальс, давс перецээ нэг саванд хийнэ. Энэ амталсан гуриландаа загасны махаа өнхрүүлнэ. Ус, өндөг хоёроо хольж хутгаад дээр нь талхны үйрмэгээ нэмнэ. Энэ холимогтоо гурилд өнхрүүлсэн загасаа дүрнэ. Дараа нь хайруулын тавганд цөцгийн болон наранцэцгийн тосоо хийж халаана. Загасаа 5 минут шаргал өнгөтэй болтол нь шарна. Ингээд бэлэн болсон загасаа 4 зүсэм нимбэгээрээ чимэглээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ