Орос, АНУ хэдэн цөмийн пуужин, цэнэгт хушуутай вэ?
АНУ, Орос хоёр стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах арга хэмжээний тухай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байна. АНУ-ын төрийн департаментын лавлагааг иш татан ТАСС агентлаг ингэж мэдээлжээ.
Төрийн департамент 2018 оны хоёрдугаар сарын 5-ны байдлаар цэнэгт хушууны тооны тухай баримт танилцуулсан байна. Үүнээс үзвэл, АНУ цөмийн зэвсэглэлийн байрлуулсан зөөгч хэрэгсэл буюу 652 тив хоорондын баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч нисэх онгоц, шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин, эдгээрт суурилуулсан 1350 цэнэгт хушуутай байгаа ажээ. Орос улс 527 зөөгч хэрэгсэл, 1444 цэнэгт хушуутай байна.
Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай гэрээнд 2010 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм.Энэхүү гэрээний дагуу 2018 оны хоёрдугаар сар гэхэд Орос, АНУ-д 1550-иас илүүгүй цэнэгт хушуу, 700 тив хоорондын баллистик пуужин, хүнд бөмбөгдөгч нисэх онгоц, шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин үлдсэн байх ёстой ажээ.
Орос улс 100 хүртэл мегатоннын хүчин чадалтай цөмийн цэнэгт хушуу бүхий “Статус-6” гэдэг хөвөгч аппарат бүтээхээр төлөвлөж байгаа нь бодитой гэдэгт эргэлзэж байгаагаа өмнө нь америкийн шинжээчид илэрхийлсэн юм. Гэхдээ америкийн засаг захиргаа нэгдүгээр сард нийтлүүлсэн АНУ-ын цөмийн шинэ номлолдоо цөмийн зэвсгийн салбарт Оросулс давууг хүлээн зөвшөөрсөн билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ