Кёрлингийн тамирчин хүрэл медалиа буцааж өгнө

Оросын кёрлингийн тамирчин Александр Крушельницкий, Анастасия Брызгалова (гэргий нь) нар Пёнчаны олимпийн наадмаас авсан хүрэл медалиа буцааж өгөхөөр болжээ. Оросын кёрлингийн холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Валентина Паринова телевизийн “Россия-1” сувгийн нэвтрүүлгээр ингэж мэдээлжээ.

“Шүүх ямар ч л байсан биднээс медалийг авахаар шийдвэрлэнэ. Гэхдээ түүний цусны шинжилгээнээс мельдоний гэдэг бодис илэрснийг бид хүлээн зөвшөөрч байгаа учир медалийг буцааж өгнө” гэж Паринова хэлсэн байна.

Өмнө нь Крушельницкий сэргээшийн хэргээр Спортын арбитрын шүүхийн хэлэлцүүлэгт оролцохоос татгалзжээ. Тамирчин сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөнд тооцогдсон учир энэ хэргийн талаар хийх хуралдаанд оролцох нь утгагүй гэж үзсэн байна.

Шинжилгээний дүнг өнгөрсөн мягмар гарагт зарласан юм. Ийнхүү олимпийн хүрэл медальтны цусанд мельдоний гэдэг бодис байгаа нь илэрчээ.Энэ бэлдмэлийн хэмжээ нь уг бодисыг ганц удаа л хэрэглэснийг харуулж байгаа боловч энэ нь эмчилгээний үр нөлөөгүй юм. Тамирчин өөрөө хориотой бодисыг зориудаар хэрэглэсэн гэдгээ няцааж байгаа аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин