10 мянган жил явах “мөнхийн цаг" суурилуулж эхлэв
Дор хаяж 10 мянган жил явах ёстой асар том, бүрэн механик ажиллагаатай цаг суурилуулах ажил Техасын баруун биеийн сансрын хөлгийн “Blue Origin” буудлын ойролцоох байц хаданд эхэлжээ. Төсөл хэрэгжүүлэхэд 42 сая доллар зарцуулсан гэж “Amazon” компанийн ерөнхий захирал Жефф Безос твиттерт бичсэн байна.
“Мөнхийн” цагийг суурилуулах 152 метр гүн цооногийг нэлээд хэдэн жилийн өмнө ухаж, дотор ханаар нь мушгиа шат ухаж гаргажээ. Цагны гол хэсэг нь 280 кг жинтэй дүүжин, зэвэрдэггүй гангаар хийсэн 2,5 метрийн голчтой бөгөөд тус бүрдээ 450 хүртэл килограмм 20 нүсэр том араатай юм. Бүх систем нь нарны эрчим хүчээр ажиллах ажээ.
Хүн төрөлхтөн болон нийт гарагийн ирээдүйн тухай эрэгцүүлэн бодоход хүргэх 10 мянган жилийн настай цаг хийх санааг анх инженер Дэнни Хиллис 1995 онд тайлбарлажээ. Түүний сэдэл “Урт хугацааны өнөө үе” сангийн төсөл болж, үүнийгБезос санхүүжүүлсэн байна.
Цагийг олон нийтэд үзүүлэх боловч тэр газарт нь хүрч очих амаргүй байх гэнэ. Албан ёсны сайтад бичсэнээр, ойрхон нисэх буудал нь машинаар нэлээд хэдэн цаг явах газарт байх бөгөөд үүний дарааүзэгчид 600 метрийн налуу замаар явганаар дээш гарахад хүрэх ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ