АНУ-ын тэшүүрчдийн хувцас олныг "бухимдуулав"

АНУ-ын олимпийн тэшүүрийн спортын шигшээ багийнхны хувцасыг нийгмийн сүлжээ хэрэглэгчид өөр өөрөөр хүлээн авчээ. Хувцасны бусад хэсгээс өнгөөрөө ялгарч буй доод хэсгийн саарал оруулга олон хүний дургүйг хүргэсэн байна.

“АНУ-ын шигшээ багийн тэшүүрчдийн хувцасны дизайн ямар нэг утга илэрхийлж байх шиг. Гэхдээ энэ нь содон өнгийн дугуй оруулга оруулахад тун эвгүй газар хэмээн би үзэж байна” гэж Кристина Стивенс гэдэг хүн бичжээ.

“АНУ-ын шигшээ багийн тэшүүрчдийн хувцасны дизайнер нь хэн ч байсан тэрээр нэг бол их алиа, эсвэл гаж нэгэн байх” хэмээн Rich Dollaz гэдэг хүн бичсэн байна.

“Энэ хувцас ар талаасаа ямар харагддагийг та бүхэн хараагүй байж мэднэ. Өгзгөн дээр тавьсан байтай төстэй” гэжөөр нэгэн хэрэглэгч дурджээ.

“Үүний шинжлэх ухааны үндэслэл ямар байх нь надад чухал биш. Гэхдээ маш эвгүй харагдаж байна” гэж Даррен Ровел гэдэг хүн бичжээ.

“Тэшүүрчдийн ийм шившигтэй хувцасыг сайшаасан Америкийн олимпийн хороог тараах ёстой. тэр доод хэсгийг харцгаа даа! Балай юм” гэж өөр нэгэн хэрэглэгч гайхширчээ.

Хувцасны бусад хэсгээс ялгарч буй материалыг гуяны дотор хэсэгт оруулах шаардлагатай байсан юм гэж хувцасыг үйлдвэрлэсэн “Under Armour” компанийнхан тайлбарласан байна.

“Үрэлтийг дээд зэргээр багасгадаг тийм материалыг олохын тулд бид олон ч материалыг шалгаж үзсэн. Энэ хэсэгт өөр өнгийн оруулга оруулсан бол хувцас тийм ч аятайхан харагдахгүй байх байсан” гэж тус компанийнхан мэдэгджээ.

Америкийн тамирчид өөрийн хувцасанд дуртай бөгөөд бусад орны төлөөлөгчдийн зүгээс магтаал сонсож байгаа гэж дурджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин