Америкчууд хамгийн гол дайснаа нэрлэжээ

АНУ-ын гол дайснуудын эхний байранд Умард Солонгос орж байна. Олон нийтийн санаа бодол судлах Gallup хүрээлэнгийн судалгаагаар Америкчуудын 51 хувь нь ингэж үзэж байгаа ажээ.

Энэ үзүүлэлт 2016 оныхоос бараг гурав дахин их байна. АНУ, БНАСАУ-ын харилцаа хурцадсанаар ийм үр дүн гарсныг “The Hill” сайтад дурджээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп олны өмнө үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг “хүн-пуужин” хэмээн удаа дараа холчилж байсан юм.

АНУ-ын гол дайснуудын жагсаалтын хоёрт Орос оржээ. Санал асуулгад оролцогчдын 19 хувь нь ингэж үзсэн байна. Энэ үзүүлэлт нь 2016 оныхтой харьцуулвал гурван хувиар их байгаа ажээ.

Америкийн тал Оросыг ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэмээн удаа дараа зэмлэж байсан билээ. Оросын тал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоо бүхий улс төрийн шинжтэй нууц мэдээлэлд нэвтэрсэн гэж Америкийн тагнуулын алба 2016 оны аравдугаар сард албан ёсооро мэдэгдэж байсан юм.

Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэм буруутнуудын жагсаалтыг АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллерын албанаас хоёрдугаар сарын 16-нд нийтлэжээ.

Тус албаны сайтад нийтлэгдсэн баримт бичигт 13 хүн, гурван байгууллага орсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин