Гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байна
Украины нийслэлийн төв дэх Тусгаар тогтнолын талбай буюу Майданд хүмүүсийг буудаж байсан гүржийн мэргэн буучид Арменд нуугдаж байгаа ажээ. Тэд өөрсдийн амь насанд санаа зовж, шүүх болон сэтгүүлчдэд хандсанбайна.Дөрвөн жилийн өмнө Киев хотод болсонхэрэг явдлыг мөрдөн шалгасан сэтгүүлч Андрей Веселов өчигдөр энэ тухай ярьжээ.
2014 оны хоёрдугаар сарын 20 бол Майданы хамгийн хүнд, цуст өдөр байсан бөгөөд энэ үеэр 53 хүн амь насаа алдсан юм. Энэхүү хэрэг явдлын ойн өмнө РИА Новости агентлаг болон телевизийн “Россия 24” сувгийн сэтгүүлчид уг яргалалд биечлэн оролцож явсан хүмүүсийн шинэ мэдүүлгийн талаар хэвлэлийн хурал хийлгэсэн байна. Энэ нь гүржийн мэргэн буучин Кобе Нергазе, Александр Ревазишвили нар юм. Эрэн сурвалчилсан материалаас үзвэл тэд Майданы эрх баригчдаас шууд тушаал авч байжээ.
Алексей Веселов: Пашинский (Дээд радын (Украины парламент) үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн) буудаж байсан, Парасюк (Дээд радын депутат) буудаж байсан. Ийнхүү буудсан тодорхой баримтууд болон зэвсэг авчирсан хүмүүсийг дурдсан юм. Мэргэн буучдын хэлж байснаар Пашинский хямрал, эмх замбараагүй байдал өдөөж, байдлыг хурцатгахын тулд эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчид болон хууль сахиулах байгууллагын төлөөлөгчдийн аль аль руу буудах тушаал өгч байжээ.
Украины эрх баригчид Майданд хүмүүс амь насаа алдсаны бурууг Украины ерөнхийлөгч асан Виктор Янукович болон Дотоод хэргийн яамны тусгай зориулалтын “Беркут” хүчний удирдлагад тохдог. Харин Янукович энэ бүгдийг аль эрт няцаасан юм.
Албан ёсны мөрдөн шалгах ажил мухардалд орсон бөгөөд Гүржийн мэргэн буучдын өгсөн мэдүүлэг энэ байдлаас гарахад туслаж болох талтай. Өмнө нь тэд Италийн телевизид өгсөн ярилцлагадаа "тэднийг Михаил Саакашвилигийн заавраар Киев рүү явуулсангэдгийг хэлж байжээ”.
Харин Саакашвилигийн талынхан ерөнхийлөгч Петр Порошенког огцруулахыг шаардан дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулсан юм. Саяхан түүнийг Украинаас Польш руу хөөн гаргасан билээ. Тэрээр сүүлчийн удаа Мюнхен хотод харагдсан байна. Гэвч Саакашвили Украинд эргэж ирэхээр амлажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ