Трампын “цөмийн чемоданаас” болж юу болсон бэ?
“Axios” сайт мэргэжилтнүүдийн яриаг иш татахдаа АНУ-ын ерөнхийлөгч Трампыг 2017 онд Хятадад айлчлах үеэр түүний “цөмийн чемодан”-аас болоод Хятад, Америкийн тусгай албаны ажилтнууд бага зэрэг толхилцсоныгмэдээлсэн байна.
Сайтад бичсэнээр, энэ явдал арваннэгдүгээр сарын 9-ний өдөр болжээ. Америкийн төрийн тэргүүнийг хятадын удирдлагатай хэлэлцээ хийх танхимд орсоны дараа “цөмийн чемодан” барьсан ажилтан түүний араас даган орох гэсэн байна.
Энэхүү ажилтан уг нь АНУ-ын ерөнхийлөгчийг үргэлж дагаж явдаг ажээ. Гэвч хүлээн авч байгаа талын хамгаалалтын ажилтан түүнийг орохыг зөвшөөрөөгүй байна. Ийнхүү Америкийн төлөөлөгчдийн гишүүд танхим руу оржявсан Цагаан ордны аппаратын тэргүүн Жон Келлийг дууджээ.
“Ингэсний дараа багахан толхилцоон болжээ. Хятадын хамгаалалтын албаны офицер Келлийг тэвэрч авахад, тэр түүний гарын түлхэж, дараа нь АНУ-ын нууц албаны ажилтан хятадын офицерыг тэвэрч аваад,шалан дээр унагасан байна” гэж “Axios” сайт онцлон тэмдэглэжээ.
Энэ үеэр хятадын тусгай албаны ажилтнууд “цөмийн чемоданд гар ч хүрээгүй байна” гэж сайтад бичжээ. Ийм явдал болсонд дараа нь Хятадын тал уучлал эрсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ