Умард Солонгост дарамт шахалт үзүүлэхээ боливол яах вэ?
Дэлхийн хамтын ажиллагааны нийгэмлэг БНАСАУ-ыг цөмийн зэвсэгтэй гүрэн хэмээн хүлээн зөвшөөрвөл,цөмийн зэвсэг дэлгэрүүлэхгүй байх тухай гэрээгээр зохицуулдаг одоогийн горим эцэс болж мэднэ. Японы гадаад харилцааны сайд Таро Коно аюулгүй байдлын асуудлаарх Мюнхены бага хурал дээр ингэж мэдэгджээ.
“Америкийн цэргийн албан хаагчдыг Солонгосын хойгоос гаргаж, өөрийнх нь болзлын үндсэн дээр Умард, Өмнөдийг нэгтгэхийг шаардаж байна. Умард Солонгос цөмийн зэвсгийг зорилгодоо хүрэх чухал хэрэгсэл хэмээн үзэж байна. Тиймээс бид Умард Солонгосыг цөмийн зэвсэгтэй орон хэмээн огт хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэж сайд мэдэгдсэн байна.
Дэлхийн хамтын ажиллагааны нийгэмлэг Пхеньяны эрх баригчдын энхийг эрхэмлэгч үг яриаг үнэмшилтэйгээр хүлээн авах ёсгүй, харин БНАСАУ-д цаашид дарамт шахалт үзүүлэх үүрэгтэй гэж Коно хэлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Умард Солонгосыг дэлхийн цөмийн хүчирхэг гүрэн болгох бодолтой байгаагаа 2017 оны 12 дугаар сард мэдэгдсэн билээ. Ингэхдээ Солонгосын хойгт дайн гарах нь гарцаагүй гэж тус орны эрх баригчидмэдэгдсэн юм.
2017 оны есдүгээр сард Умард Солонгос устөрөгчийн бөмбөг, 11 дүгээр сард тив хоорондын “Хвасон-15” баллистик пуужин амжилттай туршсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ