Иранд онгоцны ослоор 66 хүн амь үрэгджээ
Исфаган мужид нисэх онгоц сүйрсэнтэй холбогдуулан Иран улс дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн цахилгаан утас хүлээн авч байна.
Нисэхийн “Aseman Airlines” компанийн нисэх онгоц Тегеранаас өмнөд нутгийн Ясуж хот руу нислэг үйлдэжявжээ. Нисэх онгоц уулархаг нутагт сүйрснийг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдмэдээлж байна.
Өтгөн манан ослын нэг шалтгаан болсон байж болохыг тэмдэглэж байна. Зарим мэдээгээр, сүйрэл болохын өмнө нисэх онгоц ослын буулт хийх гэж оролджээ. Агаарын хөлөгт 66 хүн сууж явсан байна. Нисэхийн компани тэднийг амь үрэгдсэнийг нотложээ. Даатгалын компани амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд тус бүр 45 мянган ам.доллар өгөхөөр амласан байна.
Орос улс зорчигч тээврийн ATR нисэх онгоц сүйрсэн газрын координатыг Иран улсад өгчээ. Оросын онцгой байдлын яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, нисэх онгоц сүйрсэн газрын координатыг сансрын мониторингийн тусламжтайгаар тодорхойлоход туслахыг Ираны засгийн газар Оросын онцгой байдлын яамны тэргүүн Владимир Пучковт хандаж хүссэн байна. Мэдээллийг дипломатын холбооны шугамаарилгээжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ