Хятад руу дайрч давшлах нь муу үр дагаварт хүргэж болох юм

"Америкийн засаг захиргаа Хятадтай дайтахад эрчимтэй бэлтгэх ёстой" гэж Австралид АНУ-ын шинэ элчин сайдаар томилогдсон адмирал Гарри Харрис конгресст үг хэлэхдээ мэдэгджээ. “Гардиан” сонинд ингэж бичсэн байна.

"Хятад улс цэргийн хүчин чадлаа байнга зузаатгаж байгаа. БНХАУ-ын арми Өмнөд Хятадын тэнгист Америкийнхаас илүү хүчтэй болно гэдгийг ойрын үед хүлээх хэрэгтэй" гэж адмирал дурджээ.

АНУ-д энэ тодорхой зүйлийг анзаарахгүй, аюулыг тоохгүй байгааг Харрис тэмдэглэсэн байна. Ийнхүү улс төрчид дайн гарахаас сэргийлэхийн тулд бүхий л хүч чармайлтаа гаргах ёстой. Дайнд бэлтгэх ёстой гэж адмирал хэлжээ. Аюулын хүчин зүйлсээс Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад Хятад улс долоон цэргийн объект барьсныг тэр дурдсан байна.

"Хятад руу байнга дайрч давшлах нь муу үр дагаварт хүргэж болох юм" гэж АНУ-д суугаа БНХАУ-ын элчин сайд Цуй Тянькай хоёрдугаар сарын 15-нд мэдэгджээ.

Дүн шинжилгээний “RAND Corporation” компани АНУ, Хятадын хооронд гарч болзошгүй дайны тухай илтгэлийг саяхан нийтлүүлсэн байна. Хятадын цэргийнхэн америкийн цэргүүдтэй шууд тулгарахаас зайлсхийнэ. Харин кибер дайралт хийж, дайсны цэргийг удирдах системийг жагсаалаас гаргахыг оролдоно гэдгийг шинжээчид цохон тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин