Олон улсын олимпийн хороо эмгэнэл илэрхийлэв

Олон улсын олимпийн хороо (ОУОХ) Москва мужид нисэх онгоцны осолд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд, ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлсэн байна. РИА Новости агентлаг ОУОХ-ны хэвлэлийн албанаас тараасан мэдээг иш татан мэдээлжээ.

Өвлийн олимпийн наадам болж буй Пёнчан тосгонд энэ эмгэнэлт явдалтай холбогдуулан эмгэнэлийн бүс байгуулсан байна. ”Олимпийн тосгоны эмгэнэлийн тусгай бүсэд хүссэн хүн бүр үрэгдэгсдэд эмгэнэл илэрхийлж болно”гэж олимпийн хорооны мэдэгдэлд дурджээ.

Зорчигч тээврийн Ан-148 нисэх онгоц ням гарагт Москва мужийн Раменскийн районд унасан байна. Домодедовын нисэх буудлаас хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа сүйрэл болжээ. Нисэх онгоц Орск хот орох байсан байна. Ослын улмаас 71 хүн амь үрэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин