Пёнчаны олимпийн наадам албан ёсоор эхлэв

Өвлийн олимпийн ХХIII наадам өчигдөр Өмнөд Солонгосын Пёнчан хотод эхэллээ. Нээлтийн ёслол Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болсон байна. Уг цэнгэлдэх хүрээлэнг Олимпийн наадамд тусгайлан зориулжбарьсан бөгөөд наадам дууссаны дараа буулгах ажээ.

Солонгосын уран гулгалтын тамирчин, олимпийн алт мөнгөн медальт Ким Юна олимпийн бамбарыг асаасан байна.

Нээлтийн ёслолд хоёр мянга орчим хүн оролцож, таван хүүхэд хөтлөн явуулав. Бүх нийтээр эвлэрэл тогтоохыг хүсэн эрмэлзэх нь нээлтийн ёслолын гол санаа юм гэж зохион байгуулагчид мэдэгджээ.

Олимпийн наадам хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжилнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин