Москвад унасан цасны хэмжээг гаргажээ
Москвагийн эрх баригчид хотын гудамж, талбайн 85 сая шоо метр цас цэвэрлэнэ гэсэн тооцоо хийжээ.Хотын орлогч дарга Петр Бирюков “Российская газет” сонинд ингэж ярьсан байна.
“Энэ нь юу болохыг төсөөлж байна уу? Цасыг ачих төмөр замын цуваа нь манай гаригийг экватораар нь нэг бүтэн ороож болох юм” гэж тэр тодруулан тайлбарлажээ.
Москва хотод унасан их цасыг арилгах ажилд хоёрдугаар сарын 7-ны орой гэхэд 17 мянган нэгж техник, 80 мянган хүн оролцож байсныг Бирюковдурдсан байна.
Цас цэвэрлэж байгаа хүмүүсийг дулаацуулахын тулд автобусанд оруулж, нүүдлийн 150 гал зууханд бэлтгэсэн хоолоор хооллож байгаа ажээ. Хотын нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг нэгэнт цэвэрлэсэн бөгөөд харин үлдсэн цасыг ням гараг гэхэд цэвэрлэж дуусна гэж хэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ