Цэргийн парадаар баллистик “Hwasong-15” пуужинг үзүүлэв
Пхеньян хотын талбайгаар танк, “Hwasong-12” болон “Hwasong-14” пуужин тээсэн ачааны машин, их буу, хуягт тээвэрлэгч явж өнгөрсөн байна.
Өмнөд Солонгост өвлийн олимпийн наадам эхлэхээс нэг өдрийн өмнө Пхеньянд болсон цэргийн парадын хүрээнд тив хоорондын “Hwasong-15” пуужинг үзүүлсэн байна. Умард Солонгосын цэргийн удирдлагынхны хэлж байгаагаар уг пуужин АНУ-ын эх газрын хэсэгт хүрч чадах ажээ.
“Манай нэр төр, бүрэн эрхт байдлыг өчүүхэн төдий ч алдагдуулахааар санаархаж болох түрэмгийлэгчдэд бид сэрэмжлүүлэг өгөх хэрэгтэй” гэж парад дээр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны хэлснийг Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг иш татсан байна.
Умард Солонгос бол дэлхийн зиндааны цэргийн гүрэн гэдгийг энэ парад бүхэнд илтгэн харуулах ёстой гэж тэр басдурджээ.
Гэхдээ энэ оны парад 2017 оны дөрөвдүгээр сард болсон өмнөх парадаас богинохон болж, бараг цаг хагас үргэлжилснийг Өмнөд Солонгос болон АНУ-ын албаны хүмүүс тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ