Оросын зүгээс цөмийн цохилт өгөх магадлалд дүгнэлт өгчээ
Орос улс цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэж болох нөхцлийг Америкийн засгийн газар буруу дүгнэж байна. “The National Interest” сэтгүүлд ингэж бичжээ.
АНУ-ын цөмийн шинэ номлолд бага хүчин чадалтай цэнэгт хушууны тоогнэмэгдүүлэхээр зарласан бөгөөд ингэснээр Вашингтоны засаг захиргаа Оросын цөмийн цохилт өгч болох тэр босгыг ахиулахаар санаархаж байгаа юм.
"Орос улс дайсныхаа эсрэг бага хүчин чадалтай цөмийн цэнэгт хушуу хэрэглэж болох юм" хэмээн Өрнөдөд үзэж байгаа юм. Гэхдээ Орос улс сөргөлдөөний ямар түвшинг ноцтой хэмээн үзэхийг тэд ойлгохгүй байна гэж сэтгүүлийн өгүүлэлд тэмдэглэжээ.
Цэргийн ердийн мөргөлдөөний явц АНУ-ын хувьд нааштайгаар эргэсэн тохиолдолд АНУ-ын засаг захиргаа Орост өөртөө илүү таатай дэглэм тогтоохыг санаархах болно гэж өгүүлэлд бичигч нотлож байна. Ингэх нөхцөлд оросын удирдлага үүнийгулс орныоршин тогтноход учирчбуй аюул хэмээн үзэж, АНУ-ыг зорилгоос нь татгалзуулахын тулд бага хүчин чадалтай цэнэгт хушуу хэрэглэж болох юм гэж өгүүлэл бичигч таамаглаж байгаа ажээ.
АНУ бага хүчин чадалтай цэнэгт хушууны тоог нэмэгдүүлэх нь“эцсийн шалтагийн” хувиар Оросыг цөмийн зэвсэг хэрэглэхээс татгалзуулахгүй гэж сэтгүүлд дүгнэн бичжээ.
Орос улс европынхонд даралт шахалт үзүүлэхийн тулд дайсанд цөмийн цохилт түрүүлж өгч болох юм гэжсаяхан нийтлүүлсэн АНУ-ын цэргийн шинэ номлолд дурдсан байна. Ингэхдээ Орос, Хятад хоёрыг АНУ гол дайснаа хэмээн үзэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ