Путиний зургаан жилийн орлогыг зарлав
Сонгуулийн төв комисс Оросын ерөнхийлөгчид нэр дэвшигч Владимир Путиний орлогын тухай мэдүүлгийг нийтлэжээ. Тус орны удирдагч сүүлийн зургаан жилд 38,5 сая рублийн орлого олсон байна.
Үүнээс гадна, Путин янз бүрийн банкинд 13 данстай бөгөөд эдгээрт нийтдээ 13,8 сая рубль байгаа ажээ. Түүнчлэн тэрээр “Санкт-Петербург” банкны 230 хувьцаа эзэмшдэг байна. Нийтлэгдсэн мэдүүлгээс үзвэл, ерөнхийлөгчийн орлогын эх үүсвэр нь цалин, цэргийн тэтгэвэр болон банкны хадгаламжийн хүү ажээ.
Владимир Путин Санкт-Петербург хотод 77 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байр, мөн энэ хотод 18 хавтгай дөрвөлжин метр гарааш эзэмшдэг байна. Орлогын мэдүүлгээс үзвэл, Путин хувьдаа 1960, 1965 оны хуучны хоёр “Волга” машин, 2009 оны “Нива” машинтай ажээ. Үүнээс гадна, түүндмашины “Скиф” гэдэг чиргүүл байдаг байна.
Москвад Путинхотын засгийн газрын захирамжаар хугацаагүй ашиглуулахаарөөрт нь өгсөн 153,7 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий байранд сууж байгаа ажээ.
Өчигдөр сонгуулийн төв комисс Владимир Путинийг ерөнхийлөгчид нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэсэн байна.Түүний хамт сонгуулийнсунгаанд Сергей Бабурин, Павел Грудинин, Владимир Жириновский, Ксения Собчак, Максим Сурайкин, Борис Титов, Григорий Явлинский нар өрсөлдөх юм.
Гарын үсэг цуглуулахыг ньзөвшөөрсөн бүх нэр дэвшигч бүртгэгдсэн өвөрмөц байдал 2018 сонгуулиар бүрдэж байна гэж Сонгуулийн төв комиссын тэргүүн Элла Памфилова хэлжээ.
Түрүүнд нь Элла Памфиловаодоогийн төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Ерөнхийлөгчийн төлөөлөгчийн хэлсэн үг илт ухуулгын шинжтэй байсныгПамфиловадурдсанбайна.
Энэ нь нэгдүгээр сарын 28-нд сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйн талынхны зохиосон арга хэмжээтэй холбогдуулан хэвлэлийн нарийн бичгийн даргын хийсэн тайлбарыг хэлж байгаа юм гэж Сонгуулийн төв комиссын тэргүүнтодруулан тайлбарлажээ.
Дмитрий Песков сэтгүүлчдийн асуултад хариудахдаа, Путин бол “олон нийтийн санаа бодлын дүнгээрүнэмлэхүй тэргүүлэгч, улс төрийн олимпын үнэмлэхүй удирдагч мөн”, хэн нэг нь түүнтэй жинхэнэ ёсоор өрсөлдөжчадах нь юу л бол” хэмээнхэлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ