МРТ аппаратанд ороод амиа алджээ
Энэтхэгт МРТ аппарат өвчтөнийг ховх сорж, үүний дараа нас барсан тохиолдол гарчээ. Энэхүү эмгэнэлт явдал Мумбаи хотод болсныг хэвлэлд мэдээлжээ.
Ражеш Мару гэгч эр хүчилтөрөгчийн төмөр савтайгаар шинжилгээний өрөөнд орсон байна. Хүчтэй соронзон талбай үүссэнээс болоод МРТ аппарат мань эрийг нүд ирмэхийн зуур дотогш ховх соржээ.Аппаратыг унтарааж өвчтөнийг гаргаж авсан ч, тэрээр бэртлээсээ болоод 10 минутын дараа эрчимт эмчилгээний тасагт нас барсан байна.
Нас барсан хүний ойр дотны хүмүүсийн хэлснээр аппарат унтраалгатай, өрөөнд ороход аюулгүй байсан гэж эмч нар хэлж байжээ.
Эмч болон эмнэлгийн хоёр ажилтанд болгоомжгүйгээс болоод хүн амь үрэгдсэн талаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ