Собчак 2021 онд улсын думийн сонгуульд оролцоно
ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Ксения Санкт-Петербург хотод сонгогчидтой уулзахдаа, 2021 онд ОХУ-ын Улсын думийн сонгуульдоролцох бодолтой байгаагаа мэдэгдсэнийг ТАСС агентлаг уламжилжээ.
Собчак гуравдугаар сарын 18-ны сонгуульд ялж чадахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч сонгуульд оролцож буйгаатэрөөрийн байр суурийг илэрхийлэх нэг аргахэмээн үзэж байгаа ажээ.
Сонгуулийн дараа тэрээр өөрийн хөдөлгөөнийг байгуулах бодолтой байна. “Би Иргэний санаачлага намд нэгэнт элссэн. Хэрвээ энэ намд миний юу хийхийг бид тохиролцохгүй бол, өөрийн хөдөлгөөнийг байгуулна” гэж Собчакдурджээ.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль гуравдугаар сарын 18-нд болно. Нэрдэвшигч Ксения Собчак тус орны бараг бүх бүс нутагт гарын үсэг цуглуулж чадсан билээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ