Орост Тэтчер, Дэн Сяопин шиг хатуу удирдагч хэрэгтэй гэжээ
"Маргарет Тэтчер, Дэн Сяопины зиндааны хатуу улс төрч Оросын ерөнхийлөгч байх ёстой" гэж Оросын Өсөлтийн намын удирдагч Борис Титов хэлжээ.Тэрээр “The Spectator” сэтгүүлдөгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэн байна.
“Би сайн улстөрч биш. Ерөнхийлөгч хүн Маргарет Тэтчер, Дэн Сяопин, Ли Куан Ю нар шиг улс төрийн цэцэн мэргэн, томхон зүтгэлтэн байх ёстой. Орост ерөнхийлөгчийн суудалд хатуу улс төрч байх хэрэгтэй, харин би тийм хүн биш” гэж тэр хэлсэн байна. Гуравдугаар сарын 18-нд Владимир Путин Оросын ерөнхийлөгчөөр улиран сонгогдоно гэдэгт итгэж байгаагаа Титов илэрхийлжээ.
“Бүх хүн үүнийг ойлгож байгаа. Бид тэнэг улс биш. Би эрүүл саруул бодлыг удирдлагаболгодог хүн” гэж тэр хэлсэн байна. Тэгвэл яагаад ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн юм гэсэн асуултад тэр хариулахдлаа, “хэрвээ би ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхгүй юм бол манай төрийн бодлого огт өөр байх байсан” гэжээ.
"Блогерч Алексей Навальный олон улсын хэвлэлийнхнийгбаярлуулжболох ч тэр Оросын хязгаар нутгийн л хэмжээний хүн. Тэд зүүний либерал үзэлтнүүд бөгөөд бүх асуудлыг яг одоо л шийдвэрлэхийг хүсдэг. Тиймээс тэд Оросын иргэдийн хүсч байгаа тэр хүмүүс биш. Харин бид барууны либерал үзэлтэн. Британичууд биднийг хуучинсаг үзэлтнүүд л гэх байх. Бид тогтвортой өөрчлөлтөд итгэдэг” гэж Өсөлтийн намын удирдагч тэмдэглэжээ.
Титов бол цуглуулсан гарын үсгийн дүнгээр сонгуулийн кампанит ажилд оролцож байгаа найман нэр дэвшигчийннэг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ