Оросын эсрэг хоригоос болж дэлхийд хямрал нүүрлэхээс эмээв
АНУ-ын сангийн яам дэлхийн хэмжээний эрсдэл үүсэхээс болж Орос улсын облигаци болон санхүүгийн бусад хэрэгслийн эсрэг хориг арга хэмжээ авахаас эмээж байна. Тодруулбал үүсэх үр дагавар нь дэлхий нийтийн шинжтэй болж, Орос төдийгүй дэлхий нийтээрээ хохирол амсана хэмээн тус яам болгоомжилж байгаа ажээ. Энэ талаар Блумберг агентлаг америкийн сангийн яамны тайлбарыг иш татан бичсэн байна.
“Оросын эдийн засгийн хэмжээ, дэлхийн барааны эргэлтэд тус улсын интеграцичлагдсан байдалд Америкийн тоглогчдын оролцоог харгалзан үзвэл иймэрхүү хязгаарлалт тавих нь дэлхийн эдийн засагт туйлын сөргөөр нөлөөлнө. Мөн АНУ-ын хөрөнгө оруулагчид ч хориг арга хэмжээнээс хохирч болох юм” гэж баримт бичигт дурджээ.
Хориг арга хэмжээ нь Оросын эдийн засагт цохилт өгч, тус орны банкны салбарт очих ачааллыг ихэсгэж,засгийн газрын зүгээс хариу арга хэмжээ авахад хүргэхийг Сангийн яам бас зөвшөөрч байгаа аж. Ийм дүгнэлт хийхэд хөрөнгө оруулалтын сангийн захирлууд чухал үүрэг гүйцэтгэж, шинэ хориг арга хэмжээ нь америкийн санхүүгийн секторын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө гэдгийг сангийн яамныханд итгүүлж чадсан байна.
АНУ-ын сангийн яам нэгдүгээр сарын 30-нд “кремлийн илтгэл” буюу дээд тушаалын төрийн албан хаагчид болон Оросын ерөнхийлөгч Владимир Путинд ойр байдаг олигархуудын жагсаалт нийлүүлсэн юм. Жагсаалтад 210 хүн орсон бөгөөд одоогоор ямар ч хориг тавиагүй байгаа билээ.
Орос улсын өр, өндөр ашиг орлоготойгоороо хөрөнгө оруулагчдад эрэлттэй байдаг евробонд олон Оросын зээлийн облигацид хөрөнгө оруулахыг хориглоно гэж АНУ-ын сангийн яам үзэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ