Олимпийн медальтнуудын шагналтай дүйцэх шагнал олгоно

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин саяхан засгийн газрын гишүүдтэй уулзахдаа, Пёнчаны өвлийн олимпийн наадамд оролцуулаагүй Оросын тамирчдад зориулсан тэмцээн зохион байгуулах тухай шийдвэрээ сануулсан байна. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд ингэж мэдээлжээ.

“Ерөнхийлөгч нэгдүгээрт, энэ тэмцээний дүнгээр медальтнуудыг олимпийн наадмынхтай адилханхэмжээний шагналаар шагнахыг даалгасан юм” гэж Песков хэлсэн байна.

“Үүнээс гадна, олимпийн наадамд оролцуулаагүй тэр тамирчдад зориулжрекламын орлого олох зорилгоор эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогчдыг рекламын ажилд оролцуулах асуудал боловсруулахыг бас хүссэн юм” гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга дурджээ.

Оросын дотоодын тэмцээн хаана, хэзээ болох тухай сэтгүүлчдийн асуултад Песков хариулахдаа, эдгээр асуудлыг нягтлана гэж мэдэгдсэн байна.Үүнээс гадна гадаадын тамирчдыг оролцуулах, тэмцээнийг шууд нэвтрүүлж болох эсэх асуудлыг тэр тайлбарлаагүй байна. Зохих асуудлыг сайд нарын танхимболовсруулах ёстой гэж Песков мэдээлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин