АНУ-ын “кремлийн жагсаалтыг” Хятадууд хэрхэн үзэж байгааг тайлбарлав
Дэлхийн улс төрийн тавцанд гарч байгаа өөрчлөлт, тухайлбал АНУ-ын сангийн яамны нийтлүүлсэн “кремлийн жагсаалт”-аас үүдэн гарч болох өөрчлөлт Орос, Хятадын харилцаанд нөлөөлөхгүй. БНХАУ-ын ГХЯ ингэж мэдэгдсэн байна.
“Хятад, Оросын харилцаа төлөвшиж, тогтворжсон бөгөөд гадны нөхцөл байдлын өөрчлөлт энэ харилцаанд нөлөөлөхгүй” гэж Хятадын ГХЯ-ны мэдээлснийг РИА Новости агентлаг иш татжээ.
"Одоо Хятад, Оросын харилцаа хөгжлийн өндөр түвшинд гарч, талуудын хамтын хүч чармайлт хоёр орны хөгжилд тус дөхөм үзүүлж, бүс нутаг, дэлхийн тогтвортой байдлыг хангаж байна" гэж БНХАУ-ын гадаад бодлогын байгууллага онцлон тэмдэглэсэн байна.
Орос, АНУ хоёр дэлхийн аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээж,харилцан хүндэтгэх, эрх тэгш байхад үндэслэсэн найрсаг яриа хэлцээний аргаар санал зөрөлдөөнөө шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаагаа БНХАУ-ын ГХЯ илэрхийлжээ.
“Хятад улс олон улсын харилцаанд дангаар хязгаарлалт тавих юмуу хориг арга хэмжээ авахаарсүрдүүлэх арга хэрэглэхийг ямагт эсэргүүцэж ирсэн юм” гэж гадаад бодлогын байгууллагын мэдээнд онцлон тэмдэглэсэн байна.
Саяхан АНУ-ын сангийн яам “кремлийн жагсаалт”-ыг нийтлүүлж, үүндээОХУ-ын дээд удирдлагын улс төрч болон оросын тэргүүлэх бизнесч 210 хүнийгоруулсан билээ.
Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин америкийн баримт бичгийг тайлбарлахдаа, Орос-Америкийн харилцаанд хор хүргэх “найрсаг бус үйлдэл” гэж тодорхойлсон юм. Гэхдээ төрийн тэргүүнОрос улс болон түүний аж ахуй, эдийн засгийн хөгжилд анхаарлаа төвлөрүүлэхийг хамтран зүтгэгч нартаа уриалсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ