Хоёр нүүр гаргадаг нь илчлэгдэв
Хакерын “Fancy Bears” бүлгийн хакерчид Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахыг тун эвгүй байдалд оруулсан баримт бичгүүдийг ил болгожээ. Канадын олимпийн хороо сэргээштэй холбоотой тохиолдлыг нуун дарагдуулж байсныг Бах мэдэж байснаар барахгүй, “Оросоос дээр гэмээргүйгээр сэргээшийн тохиолдлыг нуудаг” гэдгийг ч хүлээн зөвшөөрч байсан нь сүлжээнд тавигдсан захидлаас тодорхой харагдаж байна.
Энэ нь Канадын тулгууртай харайлтын тамирчин Шон Барберт хийсэн шинжилгээ эерэг гарч байсантай холбоотой явдлыг хэлж байгаа ажээ. Түүний шинжилгээний хариунаас кокаины шинж тэмдэг илэрсэн ч, сахилгын ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд тамирчин 2016 оны Риогийн зуны олимпийн наадамд явж, 10 дугаар байранд орсон байна.
Харьцуулах үүднээс дурдахад Оросын хөнгөн атлетикийн бүх тамирчин, сэргээшийн шинжилгээ нь хэзээ ч эерэг гарч байгаагүй тамирчдыг ч 2016 оны олимпийн наадамд оролцуулаагүй билээ. Түүний дотор тулгууртай харайлтын нэрт тамирчин Елена Исинбаева дөрөв дэх олимпийн наадамдаа оролцож чадаагүй юм.
Барбер шинжилгээний хариуг өөрийгөө биеэ үнэлэгчидтэй холбоотой байсан гэдгээр тайлбарлаж байжээ.Гэвч Канадад үүнийг нам дарж сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсныг нууж, түүнийг буруугүй хэмээнүзсэн байна.
Ийнхүү ОУОХ хоёр нүүрт бодлого баримтлаж байна гэж онцолжээ. Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, тус орны шигшээ багийг Пёнчаны өвлийн олимпийн наадамд оросын далбаатай оролцохыг хориглосон билээ.Гэтэл ОУОХ-ны ивээлээр Канад улс огт гэм зэмгүй үлдэж байжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ