Оросын сонгогчдын 70 хувь нь Путиний төлөө санал өгөхөөр байна

Оросын сонгогчдын 71 хувь нь ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх бодолтой байна. Бүх Оросын олон нийтийн санаа бодол судлах төвөөс явуулсан санал асуулгын дүнг хэвлэлд ингэж мэдээлжээ.

Энэ үзүүлэлт арванхоёрдугаар сарынхаас өссөн бөгөөд тэгэхэд оросын иргэдийн 63 хувь нь саналаа өгөх хатуу бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.

Судалгааны дүнгээс үзвэл, сонгогчдын 70 хувь нь одоогийн төрийн тэргүүн, нэрээ бие даан дэвшүүлсэн Владимир Путиний төлөө санал өгөхөөр төлөвлөж байгаа ажээ. ОХУ-ын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининий төлөө 7,2 хувь, ОЛАН-ын тэргүүн Владимир Жириновскийн төлөө 5,9 хувь нь санал өгөхөөр байна. Хэрвээ сонгууль ирэх ням гарагт болвол Ксения Собчак 1,2 хувийн санал, бусад нэр дэвшигч тус бүр нэг хүрэхгүй хувийн санал авахаар байна.

Путиний нэр хүнд нэг сарын хугацаанд 69,9-өөс бараг 75 хувийн хооронд хэлбэлзэж байсныг улс төр судлаачид тэмдэглэжээ.

Дээрх санал асуулгыг нэгдүгээр сарын 26-28-нд гурван мянган хүний дунд утсаар ярилцах аргаар явуулжээ. Санал асуулгын алдаа нь 1,8 хувиас хэтрэхгүй аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

УИХ-ын чуулган хуралдана
Уржигдар 09 цаг 36 мин

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Уржигдар 08 цаг 47 мин